SABA СХ компани Bitrix Inc компанийн Монгол дахь албан ёсны хамтрагч бөгөөд Bitrix24 систем хангамжаар дамжуулан Танай байгууллагын лавлах утасны үйлчилгээ, үйлчилгээний сувгийн менежмент, CRM – хэрэглэгчийн мэдээллийн сангийн менежментийг оновчтой зохион байгуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээг хамтатган хүргэж байна.
Bitrix24 нь байгууллагын хэрэглэгчийн үйлчилгээний сувгийн менежемент, Omni-channel Лавлах үйлчилгээ, CRM-ийн менежментийн шийдлүүдийг агуулсан, үүлэн технологид суурилсан платформ бөгөөд дэлхий даяар 6 сая гаруй байгууллага хэрэглэгчийн үйлчилгээ, сувгийн менежмент, борлуулалтын үйл ажиллагаандаа энэхүү платформыг ашиглаж байна.